Шилдэг ивээн тэтгэгч байгууллага шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Шилдэг ивээн тэтгэгч байгууллага шалгарлаа

Байгуулагдаад 15 жил болсон “Альфа Моторс” компани авто спортыг дэмжиж, 2011 оны есдүгээр сарын 17-ны билэгт сайн өдөр Монголын Авто Мастеруудын холбоотой хамтран “Альфа Моторс 15” мастер кросс уралдааныг 15 жилийнхээ ойг тохиолдуулан морингын даваанд амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдаанд 35 гаруй тамирчид оролцон спортын мастер н.Гомбодорж түрүүлсэн юм. 15 жилийнхээ ойгоор “Альфа Моторс 15” мастер кросс уралдааныг зохион байгуулсан явдал нь нийт автомашин сонирхогчид хийгээд үйлчлүүлэгчиддээ барьсан том сюрпьриз байсан юм. Цаашид “Альфа Моторс” компани автоспортыг дэмжин МАМХолбоотой хамтран ажиллаж байх бөгөөд 2011 оны 12 сарын 21-ны АМХолбооны шинэ жилийн арга хэмжээнээс “Шилдэг ивээн тэтгэгч” байгууллагаар шалгарч өргөмжлөл хүртсэн юм. Ингээд Альфа Моторс компаний хамт олондоо хийгээд нийт автомашин эзэмшигч та бүхэндээ ирж буй 2012 оны баярын мэндийг хүргэе.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж