Газар тариалангийн салбарт эргэлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн салбарт эргэлт хийнэ

Архангай аймгийг хөдөө аж ахуйн чиглэлийн загвар аймаг болгох зорилт тавьсан. Зорилтын хүрээнд тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Төлөвлөгөөгөө аймгийн хөгжлийн цогц бодлого, аймгийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх баримт бичигт тусгажээ. Өнгөрсөн хугацаанд газар тариалан МАА-н салбарт Архангай аймаг амжилт олсон гэдгээ хэлж байна. Энэ хоёр салбарт тавьж байгаа гол зорилт нь газар тариалангийн дотоодын хөрсөнд ургасан улаан буудай, төмс хүнсний ногоогоороо аймгийнхаа иргэдийг бүрэн хангах, аймгийнхаа 3 сая гаруй толгой малыг эрүүлжүүлэх арга хэмжээг монгол мал хөтөлбөр, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, таван эрдэнэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Архангай аймгийн хувьд ирэх онд газар тариалангийн салбарт эргэлт хийнэ, долоон мянга орчим улаан буудай тарина гэсэн зорилт тавьж байна. Харин 2013 онд 10 мянган га-д улаан буудай тарьж чадвал энэ хэмжээний улаан буудайгаас үйлдвэрлэсэн гурилаар аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж чадах юм байна. Хүнсний салбарт ХХААХҮЯ -тай хамтарч Архангай аймагт мах нядлах том хүчин чадал бүхий үйлдвэр, хуурай сүүний үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, хөнгөн бетоны үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, 100-200 ажлын байрыг шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж