Онцгой байдлынхан шинэ багажтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Онцгой байдлынхан шинэ багажтай боллоо

Өмнөговь аймгийн онцгой байдлын хэлтэс аймгийн удирдлагадаа хандсанаар газар хөдлөлт, техник, технологийн холбогдолтой ослоос аврах ажиллагааны үед ашиглах, 2010 оны дэвшилтэт технологиор Голландын "HOLMATRA" үйлдвэрт үйлдвэрлэсэн, олон төрлийн үйлдэлтэй багажтай болсон байна. Энэ багаж 71.2 сая төгрөгийн өртөгтэй. Нурангиас хүн гаргах, хүнд даацын машин механизмыг татах гээд олон төрлийн үйлдэл хийдэг.  Мөн дүрэлзсэн улаан гал унтраахад ашиглах, Германд үйлдвэрлэсэн өндөр даралтын импульсэн буу ч дагалджээ.

Мөн албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд зориулж, аймгийн Засаг даргын захирамжаар 35.5 сая төгрөгөөр "Ланд круйзер-80" автомашинтай болжээ.Аймгийн удирдлагууд тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг дэмждэг, албаны онцлогийг ойлгож мэдэрдэгийн бас нэг жишээ нь  гамшгийн голомтод ажиллах удирдлагын хөдөлгөөнт "ГАЗ-66 машиныг бүрэн тоног төхөөрөмжөөр хангахад 7.6 сая төгрөг гаргаж өгчээ. Мөн тус аймагт говийн бүсийн аймгуудын Онцгой байдлын албаны сургалтын цогцолборыг байгуулахад 2.5 га газар олгож, уг цогцолборыг байгуулахад шаардагдах 34.7 сая төгрөгийг орон нутгаас шийдвэрлэж өгсөн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж