Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүдтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүдтэй боллоо

Японы Улаан Загалмайн Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007-2010 онд МУЗН-ээс “Сайн дурын зөвлөгөө шинжилгээ үйлчилгээг орон нутагт үзүүлэх төсөл”-ийг Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Хөвсгөл, Увс аймгуудад Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдтэй хамтран хэрэгжүүлжээ. Төслийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүдийг орон нутгийн харъяа Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөх ёслол өчигдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгт боллоо.
Ёслолын үйл ажиллагааг нээж МУЗН-ийн орлогч дарга З.Жадамбаа, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн И.Даваадорж нар үг хэлж, МУЗН-ийн ХДХВ ба ДОХ-ын хөтөлбөрийн удирдагч А.Нямдорж “Сайн дурын зөвлөгөө шинжилгээг үйлчилгээг орон нутагт үзүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар тайлан илтгэл тавив. Дараа нь төсөл хэрэгжсэн аймгуудын нэгдсэн эмнэлгийн дарга нар үг хэлж, цаашид хэрхэн яаж ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж