АН-ынхан шинэ жилээ архигүй тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

АН-ынхан шинэ жилээ архигүй тэмдэглэв

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд өнгөрсөн амралтын өдөр шинэ жилээ архигүй тэмдэглэжээ. Шинэ жилд Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүнээс гадна УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн 27 гишүүн оролцсон байна. Шинэ жилийн сонин содон сюрприз олон байсны нэг нь ширээ бүрт согтууруулах ундааны төрлийн нэг ч бүтээгдэхүүн байгаагүй аж. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч жилийн өмнө ард түмэндээ хандан бүх нийтээрээ сүүгээр хундага өргөхийг уриалсныг ийнхүү биелүүлсний зэрэгцээ тус намынхан “Архигүй монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа өөрсдөөсөө эхлүүлсэн нь энэ бололтой.

Хоёр дахь сюрприз нь Ардчилсан намын тугны дуудлага худалдаа байжээ. Анхны үнийг 2020 төгрөгөөс эхэлсэн авч, 18 сая төгрөгт хүрсэн аж. Учир нь Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрийнхөө хүрээнд 21 аймагт хүрч, ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлж, дуу хоолойг нь сонсох бүрийдээ дээрх тугийг авч явдаг байсан нь үнэ цэнийг ийнхүү өргөжээ.  Хашаа, байшингийн үнэ цэнэтэй тэнцэх энэхүү тугийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ө.Пүрэвбаатар худалдаж авчээ.

Гурав дахь сюрприз нь супер азтанг шалгаруулсан юм байна. Супер азтанаар энэ жил нийслэлийн Чингэлтэй дүүргийн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Алтанхуяг тодорч, 1сая 206 мянган төгрөг гарджээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж