Anonymous дахин халдлага хийв

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Anonymous дахин халдлага хийв

Anonymous хакерчдын бүлэг Америкийн хамгаалалт нууцлалын Stratfor фирмийг ээлжит бай болгон сонгож, тус фирмийн харилцагч олон мянган хүний цахим хаяг нууц үг болон кредит картны мэдээллийг хулгайлсан тухайгаа мэдээллээ.

Хакерчдын мэдээлснээр тус фирмийн мэдээллийг хулгайлах тун амархан байсан ба тэд хэрэглэгчдийн мэдээллийг шифрлээгүй байсан байна.

Тус фирмийн харилцагч дунд АНУ-ын батлан хамгаалах салбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх агентлагууд болон медиа байгууллагууд багтдаг аж.

Anonymous бүлгийнхэн тус фирмийн харилцагчдийн кредит картыг ашиглан олон буяны санд хандив өгсөн тухайгаа мөн мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж