Сэтгэн бодох чадварын олимпиад явууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Сэтгэн бодох чадварын олимпиад явууллаа

УИХ-ын эрхэм гишүүн Д.Ганхуяг нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд сэтгэн бодох чадвар буюу IQ-ийн олимпиад зохион байгуулжээ. Олимпиадын дүнг өнгөрсөн бямба гаригт гаргаж шалгарсан сурагчдыг шагнасан байна.

Д.Ганхуяг гишүүн “Монгол хүн сэтгэн бодох чадвараараа дэлхийд дээгүүрт ордог. Угаасаа ген нь тийм. Хойч үеийнхэн илүү оюунлаг байх ёстой гэж ийм тэмцээн зохион байгууллаа” гэж байв.

Эрхэм гишүүн тэргүүн байр эзэлсэн сурагчдыг зөөврийн компьютер, гар утас, унадаг дугуй зэргээр шагнаж 28 сурагчийг тус бүр 50 мянга, 40 сурагчийг тус бүр 30 мянган төгрөгөөр урамшуулжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж