Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам Цэцэд хандлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам Цэцэд хандлаа

УИХ-аар батлаад удаагүй байгаа Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Тус намын дарга С.Төмөрсүх Сонгуулийн холимог тогтолцооны пропорциональ хэсэг “сонгогчид саналаа шууд өгнө” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж Сонгуулийн хуулиар Цэцэд хандахаар болсноо мэдэгдэв. Тэрбээр пропорциональ хэсгээр нэр дэвшүүлэхэд улс төрийн намын даргын үзэмж нөлөөлж сонгогчдод хамааралгүй болох тул шууд санал өгөх зарчмыг зөрчиж байна гэж үзжээ.
Даргагүй хагас жил болж буй Үндсэн хуулийн Цэц удахгүй Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын саналыг авч үзэх бололтой.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж