“Сочи-2014” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“Сочи-2014” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Биеийн тамир спортын газар, Монголын Үндэсний олимпийн хороо, “Скай резорт” ХХК,
Монголын цанын холбоо хамтран өвлийн спортыг хөгжүүлэх, Сочи-2014 цагаан
олимпод амжилттай бэлтгэх зорилготой “СОЧИ-2014” хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Тэгвэл, хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг
зурах ёслол өнөөдөр болох юм байна. Тус арга хэмжээ Спортын төв ордны 303 тоот
өрөөнд өнөөдөр 12.00
цагт болох бөгөөд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн,
“Скай резорт” компанийн гүйцэтгэх захирал А.Батсуурь, МЦХ-ны ерөнхийлөгч,
УИХ-ын гишүүн Р.Раш нар оролцох ажээ.

 С.Цэлмэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж