Өдөрт хэдэн алхам хийдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Өдөрт хэдэн алхам хийдэг вэ?

Өдөртөө 10000 алхам хийж байх тухай Та магад сонссон л байх. Ингэхэд 10000 алхам аль хэр зайтай юм бол? Хүний дундаж алхам нь 2,5 feet буюу 76 см байдаг аж. Ингээд бодохоор 1 мил буюу 1,6 км замыг туулахад 2000 алхам хийх хэрэгтэй бөгөөд 10000 алхам нь 5 мил буюу 8 км газрыг туулна.
Хөдөлгөөн “хязгаарлагдмал” (“суудлын ажилтай”) хүн өдөртөө ойролцоогоор 1000-3000 алхам хийдэг байна. Эдгээр хүмүүс нь “нэмэлт” алхам болон илүү алхаа хийж байх эрүүл мэндийг онцгой тустай.
Ихэнх хүмүүс зорилготойгоор өдрийн алхаагаа дунджаар 500-аар нэмэгдүүлснээр хялбархан өдрийн 10000 алхамд хүрч болох юм. Жишээ нь хэрвээ та өдөртөө 3000 алхдаг бол нэг долоо хоногт 3500 болгох зорилт тавьж болно. 2 дахь долоо хоногийн зорилт 4000 гэх мэт. Ингэсээр 14 долоо хоногийн дараа 10000 алхамд хүрнэ.
Алхам тоолдог тусгай pedometer (алхам тоологч) гэсэн хэрэгсэл байдаг. Өглөө босоод орой орондоо ортлоо зүүх хэрэгтэй. Өдрийнхөө алхамыг бүртгэж тэмдэглэж авах хэрэгтэй. Долоо хоногийн эцэст өдөртөө дунджаар хэдэн алхам хийж байгаагаа мэдэх боломжтой. Дундаж алхамынхаа тоог мэдэхдээ та өөрөө гайхаж ч мэднэ.

Өдрийн алхалтынхаа тоог нэмэгдүүлэх олон аргууд бий. Алхалтыг нэмэгдүүлэх талаар өөрийнхөө бүхий л чадал авьяасыг сориод жагсаалт гаргаад үзээрэй.
Гэр бүл, үр хүүхэд, найз нөхдүүдтэйгээ алх.
Тэжээвэр амьтдыг салхилуул.
Лифтээр бус шат ашигла.
Машинаа байрлуулахдаа зорьсон газраасаа хол байрлуул.
Дэлгүүр хоршоо зах руу алх.
ТВ-ийнхээ сувгийг солихдоо босоод алх.
Дэлгүүр хоршоогоор “хэсэх”
Уулзалтыг алхаж зохион байгуулах
Найз нөхөд хөршөөрөө зочлохдоо алх.
Хашаа хороо, байшингийнхаа гадуур алх.

Хэрвээ таны бие хаа сул бол бага хэмжээгээр зорилтоо тавих хэрэгтэй. Зөвлөхөд, ихэнх хүмүүс долоо хоногтоо багадаа 3-4н удаа 30-60 минутын алхам хийх нь зохимжтой байдаг. Өдөртөө 10 минут алхалтаар эхэлж болно.

Мэдээллийг: http://www.thewalkingsite.com/10000steps.html

Just for fun:
Өдрийн алхалтынхаа тоог нэмэгдүүлэх олон аргууд бий. Алхалтыг нэмэгдүүлэх талаар өөрийнхөө бүхий л чадал авьяасыг сориод жагсаалт гаргаад үзээрэй.
Баар, ресторан явахдаа алх.
Золбин нохой, гахай, шувууг явганаар хөөх.
Дурынхаа өндөр байшинд ороод хамгийн дээд давхар хүртэл лифтээр бус шат ашигла.
Машинаа барихгүй явган явах.
Машины зогсоол хайлгүй хаа таарсан газраа байрлуулан алхах.
Дэлгүүр хоршоо зах дэмий тэнэж алхах.
ТВ-ийнхээ удирдлагыг өөрөөсөө нууж улмаар алхах
Дэлгүүр хоршоогоор “хэсэх”
Хүнтэй уулзахдаа ууланд болзох
Аль болох хол байдаг найз нөхөдтэй бол тэднийх рүү алх.
Нууц амрагийнх руугаа алх.
Хашаа хороо, байшингийнхаа гадуурх цас хогийг цэвэрлэн алх.
Өрөөндөө сууж биш босоогоороо алхаж хөдөлгөөнтэй ажиллах
Өдөр тутмын хэрэглэгээний гар утас, техник зэрэг хэрэгслэлүүдээ өөрөөсөө аль болох хол байрлуулах
Гэр оронд асуудал гарвал тайвширахдаа салхинд алхах
Энд тэнд юмаа санамсартайгаар мартах, орхих бөгөөд санаад эргэж алхаж очиж авах
Өөр юу юу ч билээ… 🙂

Best wishes…

Photo by Chandmani@27/11/2011 – Hiking in Khangal Khairkhan, Gachuurt, UB, Mongolia

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж