”Виктор Цой амьд уу?”

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

”Виктор Цой амьд уу?”

Алдартай дуучин Виктор Цойн амь үрэгдсэний 20 жилийн ойгоор энэ зун
“Зүү” киноны өргөтгөсөн хувилбар дэлгэцнээ гарна. Уг киноны гол дүрийг
Виктор Цой бүтээсэн юм. Шинэ киноны талаар түүнийг бүтээгч Рашид
Нугманов ярьсан байна.
Түүний яриагаар найруулагчийн шинэ хувилбарт
өмнө нь үзүүлээгүй байсан хэсгүүд орохоос гадна Нугманов олон асуултад
түүний дотор "Виктор амьд уу?" гэдэгт хариулт өгөх ажээ.
Тэмдэглэхэд,
“Зүү” киног бүтээгчид кино дэлгэцнээ гараагүй кадрууд ба зураг авалтын
үеийн материалаар түүний шинэчилсэн хувилбарыг бүтээнэ гэж байлаа. Шинэ
кинонд өмнө нь кинонд тоглосон Александр Баширов, Марина Смирнова, Петр
Мамонов ба бусад жүжигчид тоглоно гэж байв.
Сануулахад, “Зүү” киног
1988 онд “Казахфильм” урланд хийсэн ба түүний гол баатар Моро гэдэг
залуу Алма-Атад Спартакаас (Александр Баширов) өрөө авахаар ирээд найз
бүсгүй Динагийнд (Марина Смирнова) байрладаг. Дина нь хар тамхичин
болоод байр нь хар тамхичдын орогнодог газар болсон байв. Ингээд Моро
хар тамхины наймаачидтай дайнд ордог…
"Зүү" нь 1989 оны хамгийн
орлоготой кино болсон байв.Нюренбергийн 1990 оны кино наадмын гол
шагналыг энэ кино авч байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж