Лаперуза буланд хөлөг онгоц живсэн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

Лаперуза буланд хөлөг онгоц живсэн байж болзошгүй

Сахалиныг Хоккайдо арлаас тусгаарладаг Ладерузагийн хоолойгоос гурван хүний цогцос олджээ. РИА Новости агентлаг энэ талаар мэдээллээ. Цогцоснуудыг Камбожийн далбаатай хөвж явсан “Альфа-3” хөлөг онгоц олсон аж. Лаперузагийн орчимд завь, хөлөг онгоц живсэн эсэх талаар одоогоор мэдээлэл алга байгаа юм. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, ням гарагийн өглөө Лаперуза орчмоос яаралтай тусламжийн SOS дохио Сахалин, Хоккайдо арлын эргийн хамгаалалтын албанд ирсэн гэнэ. Үүний дараа Япон Оросын  аврагчид уг бүс нутагт самналт хийсэн ч хөлөг онгоц, завь олоогүй ажээ. Хайгуул одоо үргэлжилж байна.   

Х.Сайхан

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж