“Мэжик”-ийн Ховард торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

“Мэжик”-ийн Ховард торгуулжээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгчид, шүүх бүрэлдэхүүнийг ямар нэг байдлаар шүүмжилсэн этгээд шийтгэл хүлээдэг заншилтай гэж болно. Харин энэхүү “харгис” шийтгэлийн ээлжит золиос нь “Орландо Мэжик” багийн тоглогч Двайт Ховард болжээ. 2004 оны драфтын нэгээр “Орландо Мэжик” багт сонгогдсон төвийн тоглогч Ховард өөрийн хувийн блогтоо энэ сарын 27-нд буюу өнгөрөгч мягмар гаригт NBA-ын шүүгчдийг буруутгасан, шүүмжилсэн өнгө аястай мессеж бичиж үлдээснийхээ шанд 35 мянган ам.доллараар торгуулсан байна. Тэрбээр блогтоо “Би өөрийгөө лигийн тоглолтод ямар нэг асуудалд орсон гэж хэлэхгүй. Гэхдээ бусад од тоглогчид над шиг тийм байдлаар алдааны улмаас тоглолтоос хөөгддөггүй” хэмээн бичсэн нь мөнгөн торгуул хүлээх шалтгаан болжээ.
NBA-ын Дэвид Стерний хэлснээр шүүгчдийн талаар ямар нэг сөрөг үг яриа гаргасан тоглогч төдийгүй дасгалжуулагчийн зөвхөн торгоод өнгөрөх бус цаашид плей-оффын тоглолтоос чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж