“Богд хаан” дэлгэцийн бүтээл 29-нд нээлтээ хийх нь

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

“Богд хаан” дэлгэцийн бүтээл 29-нд нээлтээ хийх нь

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100
жилийн ойд зориулсан “Богд хаан” уран сайхны киноны нээлт энэ сарын
29-ний 20.30 цагт Тэнгис кино театрт болох гэж байна. Монголын кино
урлагт анх удаа Богд хааны түүхэн киног бүтээж байгаа нь энэ аж. Энэхүү
кинонд хувьсгалыг манлайлан удирдаж зохион байгуулан эрх чөлөөт Монгол
Улсыг байгуулалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний үнэн бодит
амьдрал, туулсан замыг хүүрнэн өгүүлэх юм байна. Киноны бэлтгэл ажлыг
Үндэсний кино урлагийн академи хоёр жилийн өмнөөс санаачлан зохион
байгуулсан бөгөөд киноны зураг авалтын баг 60 хүний бүрэлдэхүүнтэй
байсан байна. Киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр
бичиж, ерөнхий найруулагчаар нь Бямбаагийн Батбаяр, ерөнхий зураглаачаар
Зундуй, Ганхуяг, ерөнхий зураачаар Одонгийн Нямдаваа, хөгжмийн
зохиолчоор нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч
Н.Жанцанноров ажилласан аж.

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж