Ноён Бондгор аав болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

Ноён Бондгор аав болжээ

“Миний найз” хэмээх дуугаараа олны танил болоод буй дуучин Бондгор тун ч сүйхээтэй эр гэнэ. Энд тэндхийн тоглолтод уригдахын сацуу “Намуун” нэртэй бяцхан кафе ажиллуулж, хөөрхөн бизнес хийчихдэг тэрбээр энэ сарын 17-нд төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн аж. Түүний төрсөн өдөрт гэр бүлийнхнээс нь гадна хуурай ах С.Жавхлан нь хүрэлцэн ирсэн гэнэ. Тэрбээр төрсөн өдрөөрөө олон сюрприз задалсан хэмээн төрсөн өдөрт нь уригдсан зарим зочид сэтгэл хангалуун ярьсан юм. Түүний хамгийн том сюрприз нь хайртай бүсгүйгээ зарласан явдал бөгөөд мөн тун удахгүй аав болох гэж байгаагаа хэлсэн нь байсан гэнэ. Бондгор нэрэндээ зохицсон махлаг залуу маань тун удахгүй аав болох нь ээ.

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж