
Арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ой тохиож байгаа тул энэ өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан болох гэж байна. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглоно. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, бөх барилдуулан, амжилт үзүүлсэн бөхчүүдэд Улсын баяр наадмын нэгэн адил цол олгох төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан. Гишүүдийн олонх нь 100 жилийн ойн өдөр бөх барилдуулах боловч улсын цол олгоно гэдгийг дэмжсэнгүй. Тэгэхээр 29-нд болох барилдаанд цол олгохгүй боллоо.
www.undesniibukh.mn