
Монголын “Эмнести Интернэшнл” байгууллагаас “Олон улсын шүүх ба олон улсын эрүүгийн шүүх” сэдэвт сургалтыг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Энэ нь олон улсын шүүхүүдийн бүтэц, ялгаатай талууд, олон улсын гэрээ, конвенцийн практик хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг хуульчдад өгөх, тэдний олон улсын төвшинд ажиллах урам зориг, сэдэл өгөх зорилготой ажээ. Сургалт Олон улсын эрүүгийн шүүхийн үр нөлөө, Гааг хот дахь олон улсын шүүхүүд, Олон улсын шүүхүүдэд ажиллах, дадлага хийх боломж, Хувь хүн эрхээ олон улсын хэмжээнд хамгаалах боломж зэрэг сэдвээр өрнөсөн байна.
Т.Маша