Цэцийн дарга хэзээ тодрох вэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга хэзээ тодрох вэ?

Үндсэн хуулийн Цэц даргагүйгээр зун, намрыг барж өвөлтэй золгоод шинэ оныг угтах гэж байна. Хуучин дарга Ж.Бямбадорж Хүний эрхийн үндэсний комиссыг толгойлоод хагас жил илүүгийн хугацаа өнгөрлөө. Тэгвэл намрын чуулган завсарлахаас өмнө буюу ирэх оны нэгдүгээр сард багтааж УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Харин нэр дэвшигчийн хувьд өнгөрсөн зун Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийн нэр нэлээд дуулдаад АН дэмжсэнгүй гэх шалтгаанаар сураггүй болсон. Тэгвэл одоо ТӨХ-ны дарга Д.Сугар нарын нэр дуулдаж эхэллээ. Мөн УИХ-д нэр дэвшигчдээсээ “цөөлөх” үүднээс нас ахисан зүтгэлтнүүдээсээ зүтгүүлэх хандлага АН, МАН-ын аль альд байгаа тул Цэцийг даргагүй удаасан гэх яриа ч дуулдаж байгаа юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж