Хар тивийн шилдэг хөлбөмбөгч: Яаяа Туре

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Хар тивийн шилдэг хөлбөмбөгч: Яаяа Туре

Английн Премьер лигийн “Манчестер Сити” клуб болон Кот д’Ивуарын шигшээ багийн хагас хамгаалагч Яаяа Туре Африкийн хөлбөмбөгийн холбооны 2011 оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорчээ. Хар тивийн шилдгийн төлөөх өрсөлдөөний эцсийн шатанд Турегээс гадна Францын “Марсель” клуб, Ганын шигшээ багийн Андре Айю, “Барселона”-гийн мали тоглогч Сейду Кейта нар шалгараад байсан юм. Харин өнгөрсөн жилийн шагналын эзэн Самуэль Эту өмнөх шатнаас хасагдсан билээ.

Турегийн хувьд энэ жил гайхалтай амжилттай байсан. “Сити” Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэхэд хувь нэрээ оруулж, өнгөрсөн тавдугаар сард “Уэмбли” цэнгэлдэхэд болсон FA Cup-ын финалын тоглолтод Туре цорын ганц гоолыг оруулснаар “Стоук”-ийг буулган авч, “Сити” 35 жилийн дараа анхны цомоо өргөсөн билээ. Түүнчлэн Туре Кот д’Ивуарын шигшээ багийн хамт ирэх сард эхлэх Африкийн цомын тэмцээнд шалгараад буй. Тэд сонгон шалгаруулалтад Руанда, Бурунди болон Бениний шигшээ багуудтай хийсэн нийт зургаан тоглолтод бүгдэд нь ялж, 100 хувийн амжилт үзүүлсэн билээ.

“Нүүдлийн” гэж тодотгож болох хөлбөмбөгчийн замналаа тэрбээр зургаан өөр улсад зургаан өөр багт өнгөрүүлсэн. Бельгийн “Беверен” багаас гараагаа эхлүүлсэн тэрбээр Украйны “Металург Донецк”, Грекийн “Олимпиакос”, Францад “Монако”, дараа нь Испанийн “Барселона”-д тоглож, эцэст нь Англид ирсэн билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж