
Зах зээлийн нийт үнэлгээ 121.7 тэрбум төгрөгөөр буюу 6.4%-иар өсч, 2 их наяд 15.1 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Бөхөг /100.9%/, УСИБ /100.8%/, Чацаргана /45.4%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Сор /28.9%/, Азиа пасифик пропертис /24.9%/, Гурил тэжээл булган /18.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 72 үнэт цаас арилжсанаас 43 үнэт цаасны ханш өсч, 21 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжсан үнэт цаасанд АПУ /1.1 сая ширхэг/, Оллоо /339.7 мянган ширхэг/, Шарын гол /109.6 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр АПУ /5.0 тэрбум төгрөг/, Шарын гол /1.2 тэрбум төгрөг/, Азиапасифик пропертис /153.2 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжсан байна.