
УИХ-ын дарга томилолтынхоо хугацаанд тус аймгийн бизнес эрхлэгчид, хоршоологчдын зөвлөлгөөнд оролцож үг хэлэхийн зэрэгцээ аймгийн зарим аж ахуйн нэгж, байгууллага, Ховд сумаар орж өвөлжилтийн байдал, цаг үеийн ажилтай танилцаж, сум, байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзах юм байна.
УИХ-ын даргыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, Засгийн газрын зарим газар, агентлагийн удирдах ажилтнууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллаж байгаа ажээ.
Д.ОЮУН