
“Chevron” компани Рио де Жанейро эргийн орчмыг газрын тос асган бохирдуулсан учир өмнө нь 28 сая ам.доллараар торгуулсан юм. Түүнчлэн Frade гэдэг газарт 3000 баррель түүхий нефть асгасан байгаль орчны бохирдолд 11 тэрбум ам.доллар төлөх хуулийн хариуцлагатай тулаад байна. Бразили улс “Chevron” компанийн өрөмдлөгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Харин компанийн удирдлагууд нефть асгасандаа уучлал гуйсан бөгөөд одоо газрын тосыг аль болох аюулгүйн ажиллагааг ханган ачихаа мэдэгдсэн.
Ойрын жилүүдэд Бразилийн эрэг орчмын усны гүнд хэдэн тэрбум баррель нефть байгааг илрүүлсэн юм. Энэ нөөцийг дэлхийн топ таван газрын тос үйлдвэрлэгчид ашиглаж чадах аж. Гэвч эргийн орчимд өрөмдлөг хийх нь байгаль орчны эрсдэлтэй учир маргаан дэгдээд байгаа юм.