Кубын засаг захиргаа хоригдлуудыг суллана

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Кубын засаг захиргаа хоригдлуудыг суллана

Куба улсын засаг захиргаа хүмүүнлэгийн өршөөлөөр 2,9 мянган хоригдлыг суллахаар шийдвэрлэснээ баасан гаригт албан ёсоор зарлалаа.

Өршөөлөөр суллагдах хоригдлуудын дунд 60-аас дээш настай, өвчтэй зовлонтой, эмэгтэйчүүд, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, залуучууд болон шоронд байх хугацаандаа мэргэжил боловсрол эзэмшсэн хүмүүс багтаж байгаа юм. Харин терроризм болон улс орны аюулгүй байдлын эсрэг тагнуулын гэмт хэрэг үйлдэж байсан хоригдлууд энэ өршөөлд хамрагдахгүй аж.

Өршөөлийг ойрын өдрүүдэд үзүүлэхээ Кубын засаг захиргаанаас мэдэгдээд байна. Харин АНУ-ын иргэн Алан Гросс энэ өршөөлд хамрагдсан эсэх одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр хиймэл дагуулын тоног төхөөрөмжийг хууль бусаар зөөвөрлөсөн хэргээр Гаван хотод баривчлагдан 15 жилийн ял авсан юм. Энэ хэргийн улмаас АНУ болон Кубын засаг захиргааны харилцаа нэгэн үе хурцадмал байдалтай болсон билээ. Гроссын эхнэр Кубын засаг захиргаанаас нөхрөө хүмүүнлэгийн өршөөлөөр суллахыг хүсч хандаж байсан юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж