Сонгуулийн хуулийн гурав дахь төсөл “мэндэлнэ”

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн гурав дахь төсөл “мэндэлнэ”

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээр хоёр хуулийн төсөл өргөн баригдаж эхний хуулийн төслийг намуудын бүлэг, байнгын хороодоор хэлэлцэж эхлээд байна. Хоёр төсөл хоёулаа пропорциональ тогтолцоог дэмжсэн юм. Харин нэг нь улс даяараа ганц тойрог болох, нөгөө нь хүн амын тоог харгалзан наймаас 10 тойрог болох гэдгээрээ, мөн эхний төсөл зөвхөн нэг нэр дэвшигчид, хоёр дахь төсөл улс төрийн нам, нэр дэвшигчид нэг зэрэг санал өгөхөөрөө ялгаатай. Тэгвэл Сонгуулийн хуулийн гурав дахь төсөл “мэндлэх” нь тодорхой болоод байгаа аж. Мөн л пропорциональ системийг үндэс болгох энэ төслөөр зөвхөн улс төрийн намд санал өгөх хувилбарыг дэвшүүлэх бололтой байна. Ингээд намуудын авсан саналын хувьд дүйлгэн улс төрийн намууд гишүүдээсээ УИХ-д илгээх юм. Ийм зарчмаар 1990 онд Улсын Бага Хурлыг бүрдүүлж байсан юм. Шинэ төслийг санаачлагчид нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн голдуу байгаа дуулдана.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж