Дэлхийн хүн амын тал хувь нь Чингисийн удам

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүн амын тал хувь нь Чингисийн удам

БНХАУ-ын эрдэмтэд Эзэн богд Чингис хааны ДНХ-ийг шинжилсэн байна. Өвөр Монголын хөдөө аж ахуйн Жоу Хуаньминь их сургуулийн мэргэжилтнүүд энэхүү судалгаа шинжилгээний ажлыг хэдэн сарын өмнө эхлүүлсэн ба саяхан үр дүнгээ гаргажээ. Чингисийн 34 дэх үеийн төлөөлөл гэх Шилийн гол аймгийн оршин суугч эрээс ДНХ-ийн шинжилгээний сорьцыг авсан аж.

Судалгааны ажлыг ахалсан эрдэмтэн Чан Шицу “Эдүгээгээс хэдэн зууны тэртээ Чингис дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг гүрэн байгуулсныг хэн хүнгүй мэднэ. Тэрээр 3000 гаруй хатантай байсан гэж түүхийн эх сурвалжуудад дурдсан байдаг. Харин түүний үр хүүхэд, ахан дүүс хамаатан садан үүнээс ч илүү олон хатан авч, үр удмаа үлдээсэн нь тодорхой. Иймээс дэлхийн нийт хүн амын тал хувь нь Чингисийн үр удам болж таарч байна. Ялангуяа ази хүний судсаар Эзэн богдын цус гүйж байх магадлал өндөр юм” хэмээв.

Монгол туургатан үндэстнүүд өнөөдөр 10 сая гарсныг мэргэжилтнүүд тооцоолжээ.

Ж.Даш

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж