
Дурлалын сонгодог гурвалжин мэт.
Дарангуйлагч хадам эх, цєхрєнгєє барсан бэр, яахаа мэдэхээ байсан ээжийн хvv.
Ийм нєхцєл байдал бэр бvсгvйд хамгийн хvнд тусдаг. Бэр єєрєє ямар ч ааштай байсан хадамтайгаа тулаад нэмэргvй, ялагдана, яагаад гэвэл тvvнд хамтрагч, хамсаатан байхгvй. Ийм нєхрийн хувьд ээж нь хорвоогийн сайн, хамгийн ухаантай, хамгийн сайхан, ер нь тєгс эмэгтэй. Нэг ч хvvхэн тvvнтэй эн зэрэгцэхгvй. Ийм эрчvvд голдуу хvvхэдтэй болох гэж л гэрлэдэг, учир нь тvvнд єєр хэн ч хэрэггvй. Дарангуйлагч хадам эх бэрдээ таагvй хандаж, юм л бол ахуйн аар саар асуудлаар єєнтєглєдєг, харин нєхєр нь эхийнхээ амыг л дагадаг, эрхшээлд нь байдаг. Тэгэхээр ийм гэр бvлд удалгvй сvйрэх тавилантай.
Хvvгийнхээ гэр бvлийг хэрхэн аврах тухай хадамд єгєх зєвлєгєє
1.Хvv чинь эхнэрээ хайрлах тусам хvv та хоёрын харилцаа хавьгvй сайжирна гэдгийг та ойлгох ёстой. Ийм хvvгийн хайр сєрєг талтай, тэр эхийн хайраас хамааралтай, vvнийгээ vзэн ядаж эхэлнэ. Нэгэн сайхан єдєр таны хvv зvрх сэтгэлийг тань шархлуулна.
2.Гэр бvлийн амьдралаа илэн далангуй ярь гэж хvvгээсээ бvv шаард. Бэрээ хvvдээ муулж болохгvй, хэзээ ч тvvнийг шvvмжилж болохгvй.
3.Гэрийн ажил мэдэхгvй гэж бэрдээ бvv уурла. Та тvvнийг єрсєлдєгч биш харин охиноо гэж бодож сураарай.
Хэрхэн нєхрєє алдахгvй, єєрєє ч зовохгvй байх тухай бэрд єгєх зєвлєгєє
1.Хадам эх чинь хvvгээ халамжлах гэвэл бvv уралд, энэ эрхийг тvvнд єгчих
2.Нєхрийнхєє дэргэд хадмаа бvv муул, асар их тэвчээртэй, бодлоготой хянуур бай, асуудлыг нєхрийнхєє ар нуруугаар бус ил тод шийд.
3.Гэр бvлийн маргаанд нєхрєє оролцуулахыг хичээ. Єєрийн гэсэн vзэл бодолтой болоход нь тусал. Тvvний єєрєє гаргасан шийдвэрийг хєхvvлэн дэмж, єєртєє итгэхэд нь тvvнд тусал.
Хєєрхий хадам, харгис бэр, муу хvv
Иймэрхvv гэр бvл нилээд байдаг. Эхнэр нєхєр хоёр эвтэй сайхан амьдардаг, харин хадам хvvгээ харамлан биеэ барьж чаддаггvй. Тэр хvvдээ хvчтэй нєлєєлж чадахгvй тул єєрийгєє хєєрхий, ядарсан зовсон, хаягдсан эх гэж харуулахыг хичээдэг. Залуу хос цуг амралтанд явах гэхээр хадам гэнэт євдєнє, хvv юун далай руу явж амрах євдсєн эхээ сахих хэрэгтэй болдог. Эх нь нэг ёсондоо євчнєєр айлган сvрдvvлж байна. Хэрэв хvv тоглоомын дvрмийг баримтлахгvй бол их муу хvv болдог, улмаар бэр хадамдаа дургvйцэж, уурлана. Яваандаа эхнэр нь “Нэг бол би эсвэл эх чинь” гэж тулган шаардах тул гэр бvл салж сарнихын ирмэг дээр хvрч очно.
Хэрхэн аз жаргалтай болох тухай хадамд єгєх зєвлєгєє
1.Та худлаа євчилж хvvгээ айлгаснаар тvvний дургvйцэл, уцаарыг хvргэнэ. Тэр ёстой учраас биш харин хайрт, ухаалаг мэргэн эхдээ хайртай учраас дотно харьцаатай байх.
2.Та хvvгээсээ анхаарал халамж шаардахын оронд тvvний гэр бvлд илvv анхаарал тавь, аль болох тусалж, тэдний аз жаргалд vнэн сэтгэлээсээ баярлаж яв.
3.Хэрэв танай хvvг хайрлаж байгаа бол, хэрэв таны хvv хайрлах чадвартай бол та сайн хvн єсгєж хvмvvжvvлжээ. Тэгэхээр тvvний хайр танд ч бас хvрэлцэнэ.
Хадмаа хэрхэн ойлгож, тэвчих тухай бэрд єгєх зєвлєгєє
1.Зєвхєн ганц та нєхєртєє хайртай байх эрхтэй биш, эх нь ч ийм эрхтэй гэдгийг санаж яв.
2.Хадмынхаа эерэг талуудыг олж хар. Тvvнийг vзэн ядах биш харин бараг єрєвдмєєр байгаа биз? Тvvнийг єрєвд хайрла, нєхєр та хоёрын харилцааг єєрчлєх хvч чадал тvvнд vгvй.
3.Хадмынхаа гаргаж буй ааш авирт хошин маягаар ханд, тvvнтэй харьцах харьцаа зєвхєн нєхрийн хэрэг гэж бvv бод. Хань нєхєртэйгээ хамт хадмаа “номхотгох” арга хэмжээ аваарай.