Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсэг,  зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө,  Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.16-18 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт :  27 градус  хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт

871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж