Бөхөд цол олгохгүйгээр шийдлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Бөхөд цол олгохгүйгээр шийдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр хэмээн нэрийдэхээр болов. Харин эл өдөр үндэсний бөхийн барилдаан болох ч бөхчүүдэд цол олгохгүй болж батлагдлаа. Уг нь энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед бөхчүүдэд цол олгох асуудал нь дэмжлэг хүлээж, баярын өдөр болгон тэмдэглэх тухай нь унаад байсан ч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх шатанд эсрэг болгож хувиргасан юм. Өөрөөр хэлбэл, бөхчүүдэд цол олгохыг унагаж, харин бүх нийтээр баярлах нь зүйтэй гэж үзсэн билээ. Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж