Гэрлэн чимэглэл мандтугай

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Гэрлэн чимэглэл мандтугай

Дэлхий нийтээр шинэ он гарахыг тэсэн ядан хүлээж, энэхүү гайхалтай баярын бэлгэ тэмдэг болсон, утга учрыг нь хадгалсан бүтээн байгуулалт, урлагийн бүтээл зэргийг урласаар байна.

АНУ-ын Нью-Йорк хотын тавдугаар өргөн чөлөө шинэ жилийн баярын уур амьсгалаар бялхжээ. Энэхүү романтик гэрлэн чимэглэл нь шөнийн орчинд сэтгэл татам сайхан харагдах аж. Мөсөн гулгуур болон гацуур, мөн тохижуулсан цэцэрлэгийн хоёр талаар  нь байх гэрлэн чимэглэл бүхий тэнгэрийн элчүүд мэт дүрстэй гэрлэн чимэглэлт зүйлсийн дундуур өнгөрөхөд яг л холливуудын хүндэтгэлийн тайз руу залагдаж буй мэт мэдрэмж төрүүлэх болно хэмээн тус цэцэрлэгийг байгуулахад хүчин зүтгэсэн ажлын хэсгийхэн мэдээлэл өгчээ. Энэ нь өглөө бүрийн үүрээр 5 цаг 30 минут, нар мандах цагаар буюу 7 цаг 15 минутанд гэх мэт тодорхой цагуудад 30 мянган гэрэл гэрэлтэхийг харах болно. Энэхүү байгууламжийн гэрлэн чимэглэл тавдугаар өргөн чөлөөний хүмүүсийн талархлыг ихээхэн хүлээж байгаа гэнэ. Шинэ жилийн баярын уур амьсгалыг хамгийн ихээр мэдрүүлдэг өнгө будаг, дүрс зураглалын гоёмсог шийдэл энд тэнд цогцолсоор…

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж