Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Lady Gaga хакердуулжээ

Дуучин Lady Gaga хакердуулжээ. Хакерууд түүний “monster” хэмээх нууц нэрийг ашиглан “Twitter” болон “Facebook” хуудаснаас шүтэн бишрэгчид рүү нь хүн тус бүрт үнэгүй iPad2 өгнө гэсэн мессеж явуулжээ. Холбоос линкийг дарсан 100,000 гаруй интернэт хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хакерууд олж авчээ. “Twitter”-ээр хамгийн олон шүтэн бишрэгчтэй 25 настай дуучин харин саяхан “Хакер халдлага дууссан” гэж бичжээ. Харин 45 сая хүн like дарсан дуучны “Facebook” хуудсаар "Lady Gaga-аас танд бэлэглэж буй шинэ iPad танд гурав хоногийн дотор очно” гэсэн мессеж тарсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж