“Sony” био батерей бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

“Sony” био батерей бүтээжээ

Японы “Sony” корпораци био батерейн анхны хувилбарыг бүтээжээ. Уг технологи нь хаягдал цаасыг сахар болгох ажээ. Сахарыг түлш болгон хэрэглэх аргыг хэдийн туршсан юм байна. Хэрэв уг технологийг зах зээлд нэвтрүүлвэл гар утас хэрэглэгчид хаягдал цаас ашиглан утсаа цэнэглэх боломжтой болох гэнэ. Уг технологийг санаачилсан төслийн эрдэмтэд химийн элдэв бодис, метал хэрэглээгүй био-батерей байгаль орчинд хор хөнөөлгүй гэж баталж байна. Японы цахилгаан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аварга “Sony” өнгөрсөн долоо хоногт Токиод болсон Эко-бүтээгдэхүүний үзэсгэлэн дээр уг шинэ технологийг үзүүлжээ.
 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж