Жорж Майкл эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Жорж Майкл эмнэлгээс гарчээ

Англиас гаралтай хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, продюсер Жорж Майкл уушигны үрэвслээр эмчлүүлж байсан тухай мэдээлсэн байна. 48 настай тэрбээр 10 дугаар сарын сүүлээр тоглох байсан тоглолтоо цуцлаж, 12 дугаар сарын эхэн хүртэл эрчимт эмчилгээ хийлгэж байсан ажээ. Тэгвэл алдарт уран бүтээлч Австрийн “AKH” гэх эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд  өчигдөр өглөө гарсан байна. Харин орой нь Лондон руу гаа, өөрийн гэр рүүгээ ниссэн байна.  Жорж Майкл шинэ жилийн баярыг гэртээ тэмдэглэхээр шийдсэн нь энэ бөгөөд түүний биеийн байдлын тухай эмнэлгийн  болон өөрийнх нь зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа гэнэ.

У.Болор  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж