Хумхаа өвчний эсрэг вакцин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Хумхаа өвчний эсрэг вакцин бүтээжээ

Оксфордын судлаачид хумхаа өвчнийг эмчлэх шинэ арга замыг нээж олоход  нэгэн ололт авчирлаа. Энэ нь шимэгч хорхойн нянгийн эсрэг идэвхтэй вакцины лабораторийн туршилт бөгөөд  туршилтын дараа хумхаа өвчний вирусын  амьдрах хугацаа багассан үзүүлэлт гарчээ. Уг өвчний вирусын эсрэг вакцинаас хэд хэдийг одоогийн байдлаар эмнэлгийн  туршилтад ашиглаж эхлээд, ийнхүү үнэмлэхүйц үр дүн гарсан ч одоогийн байдлаар албан ёсоор лицензийг нь аваагүй байгаа аж. Уг нээлт нь цаашдаа илүү үр дүнгээ өгч, дэлхий нийтээр хумхаа өвчинтэй тэмцэхэд эргэлт гарна хэмээн найдаж байгаа гэнэ.

“Бид хумхаа өвчний вирус хүний биеийг үхлийн аюулд хүргэх чадвартай вирусын эсрэг тэмцлийн арга хэлбэрийг нээж олоод байна. Яг энэ талаарх ажлыг урд нь амьтан дээр туршиж байсан юм. Дараагийн шатын ололт нь ийнхүү хүний бие дээрх вирусын эсрэг туршилт болж байна” хэмээн тус судалгааг гардан хийсэн Оксфордын их сургуулийн судлаачид мэдэгджээ.

Хумхаа өвчинтэй тэмцэхээр дэлхий нийтээр 4 дүгээр сарын 25-ны өдрийг тэмдэглэдэг билээ. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 60 дахь удаагийн хуралдааны үеэр уг өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэхээр санаачилсан аж. “Mala-aria” буюу “бохир агаар” гэсэн үгнээс гаралтай. Хумхаа өвчнийг үүсгэх гол эх сурвалж нь шимэгч хорхой бөгөөд халуун чийглэг уур амьсгалтай оронд илүү их байдаг. Өөрөөр хэлбэл нэгэн төрлийн  шумуул  хүний биеийг хатгаж, вирус нь цусаар дамжин элгэнд хүрч, тэндээ үржин, улмаар цусан хангамжийг  муутгадаг байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж