“Бид хумхаа өвчний вирус хүний биеийг үхлийн аюулд хүргэх чадвартай вирусын эсрэг тэмцлийн арга хэлбэрийг нээж олоод байна. Яг энэ талаарх ажлыг урд нь амьтан дээр туршиж байсан юм. Дараагийн шатын ололт нь ийнхүү хүний бие дээрх вирусын эсрэг туршилт болж байна” хэмээн тус судалгааг гардан хийсэн Оксфордын их сургуулийн судлаачид мэдэгджээ.
Хумхаа өвчинтэй тэмцэхээр дэлхий нийтээр 4 дүгээр сарын 25-ны өдрийг тэмдэглэдэг билээ. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 60 дахь удаагийн хуралдааны үеэр уг өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэхээр санаачилсан аж. “Mala-aria” буюу “бохир агаар” гэсэн үгнээс гаралтай. Хумхаа өвчнийг үүсгэх гол эх сурвалж нь шимэгч хорхой бөгөөд халуун чийглэг уур амьсгалтай оронд илүү их байдаг. Өөрөөр хэлбэл нэгэн төрлийн шумуул хүний биеийг хатгаж, вирус нь цусаар дамжин элгэнд хүрч, тэндээ үржин, улмаар цусан хангамжийг муутгадаг байна.