“Facebook”-ийн шилдэг тоглоомыг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

“Facebook”-ийн шилдэг тоглоомыг нэрлэжээ

“Facebook”-ээр 2011 оны олон нийтийн сүлжээний хамгийн түгээмэл интернэт тоглоомыг шалгаруулахад “Playdom”-ын “Цаг хугацааны цэцэрлэг” тоглоом хамгийн олон санал авчээ. Түүнээс гадна Волт Дисней компанийн “Zynga"s Cityville” мөн шилдэгт багтжээ. “Цаг хугацааны цэцэрлэг” тоглоомын дизайн, шийдэл зэрэг нь тоглоомын хорхойтнуудаас өндөр үнэлгээ авсан гэнэ. Гэвч уг тоглоом “Facebook”-ийн хамгийн түгээмэл тоглоом гэдэгт эргэлзэх хүн ч байгаа ажээ. Жагсаалтын нэгдүгээрт “Цаг хугацааны цэцэрлэг”-ийг нэрлэсэн бол эхний аравт “Sims Social”, “Cityville”, “Doubledown Casino”, “Indiana Jones Adventure World”, “Words With Friends”, “Bingo Blitz”,”Empires & Allies”, “Slotomania-Slot Machines”, “Diamond Dash” багтжээ. Шалгаруулалтыг “Facebook”-ийн 100,000 идэвхитэй хэрэглэгчдийн дунд явуулсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж