Брук Лопез хоёр сар талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Брук Лопез хоёр сар талбайд гарахгүй

NBA-ын “Нью Жерси Нэтс” баг энэ жил дахиад лигийн сүүл мушгих магадлал өндөр болоод байна. Багийн лидер, төвийн тоглогч Брук Лопез гэмтлийн улмаас хоёр сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болжээ. Өчигдөр буюу Монголын цагаар пүрэв гаригийн өглөө “Нью Жерси Нэтс”, “Нью-Йорк Никс” багууд улирлын өмнөх ээлжит тоглолт хийх үеэр Лопез гэмтэл авснаар талбайг чөлөөлжээ. Түүний бэртлийг үндэсний хөлбөмбөгийн лигийн “Нью-Йорк Жайантс” багийн залуу тоглогч Принц Амукарынхтай ижил бэртэл хэмээн тодорхойлсон юм. Амукара тэрхүү гэмтлийн улмаас наймдугаар сард мэс ажилбар хийлгэж, арваннэгдүгээр сард талбайд гарсан. Тэгэхээр Лопез мөн ийм хугацаанд “Нэтс”-ийн бүрэлдэхүүнд тоглохгүй. Өнгөрөгч улиралд 20,4 оноо, 6,0 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан Лопезийн сэлгээний тоглогч нь Иохан Петро юм. Гэхдээ Петро мөн бэртэлтэй байгаа учраас “Нэтс”-ийн менежер Билли Кинг солилцоо хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Ингээд өөрийн хамгийн сайн найз болох “Юта Жазз”-ын менежер Кевин О Конноротой холбоо тогтоон, 2015 оны эрхээ өгч оронд нь Мемет Окурыг авахаар болжээ. Бэлтгэлийн баазад тун форм сайтай гэгдэж байсан Окур ийнхүү Брук Лопезийн байрлалыг авч, гараанд гарахаар болж байна.

Ямартай ч эмчийн үзэж буйгаар Лопез 6-12 долоо хоногийн хугацаанд талбайн гадуур байхаар боллоо.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж