Чуулганы хуралдаан Ц.Нямдорж сайдыг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан Ц.Нямдорж сайдыг хүлээж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт Засгийн газрын цагаар үргэлжлэх ёстой ч Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж буйтай холбоотойгоор сайд Ц.Нямдорж хүрэлцэн ирж амжаагүй нь, хуралдааныг хойшлуулахад хүргэж байна. Чуулганаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нараас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тавьсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаарх асуулгын хариуг сонсох юм. Энэ асуулгад Ерөнхий сайд С.Батболдыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариу өгөх аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж