Санхүүгийн зохицуулах хорооны дарга, агсан Д.Бадраагийн амь насанд хүрсэн хэргээр цаазын ял сонссон “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал агсан Ц.Түмэнгэрэлийн гадаад паспортыг ашиглан, хил зөрчсөн М гэгчийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа аж. Сэжигтэн М нь Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж яваад саатуулагдсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Гэхдээ энэхүү мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2006 онд “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал Ц.Тvмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг ажил дээр нь хутгалан, амь насыг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Түүнд шүүхээс 2007 оны дөрөвдүгээр цаазын ял оноож байв.
С.Отгон