Эрдэнзуу хийдийн гурван бурхан солигджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Эрдэнзуу хийдийн гурван бурхан солигджээ

Хууль хяналтын байгууллагаас манай улсын түүх соёлын хосгүй дурсгалт бүтээлүүд хадгалагдаж байдаг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдэд саяхан шалгалт хийжээ. Эл шалгалтын явцад Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван бүтээл алга болсныг тогтоожээ. Тиймээс УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ тухай мэдээллийг холбогдох байгууллагууд нэлээд нууцалж байгаа талаар “Өнөөдөр сонин” нийтэлжээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүх, Эрдэнэзууд цагдаагийн байгууллагаас саяхан гэнэтийн шалгалт хийхэд хосгүй үнэт бүтээлд тооцогдох гурван бурхан нь солигдсон байжээ. Энэ хэрэгт холбогдуулж тус хийдийн удирдлага, сан хөмрөгчид нь эрүүгийн хэрэг үүсгэн УМБГ-т шалгаж буй юм. Уг нь тус хийдэд 2008 онд шалгалт хийгээд бүтээлүүдийг нь улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулсан байж. Гэтэл гурван бүтээл солигдсон нь яах аргагүй удирдлагатай нь холбоотой бололтой. Тус хийдээс хосгүй үнэт бүтээл алдсан тохиолдол ганц энэ биш гэнэ. Өмнө нь 2008 онд хийсэн тооллогын үеэр мөн их хэмжээний бүтээл дутаж байсан гэдэг. Мөн өнгөрсөн хавар хятадуудын захиалгаар Өндөр гэгээний урласан Ганданзуу гэх бүтээлийг хулгайлах гэж бай гаад баригдсан тохиолдол гарч байжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж