“Х.Тэмүүжингийнхээс илүү баримт бидэнд бий”

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

“Х.Тэмүүжингийнхээс илүү баримт бидэнд бий”

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, орлогч нарынхаа хамт өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Энэ үеэр түүнээс “Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой таван хүний амь нас хохирсон хэргийн талаар тодрууллаа.

-Танай мөрдөн байцаах албаныхны шалгасан “Долдугаар сарын 1”-ний гэх хэргийг мөрдөн байцаалт дуусаж, прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл байна?

-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн буудуулж нас барсан хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Тус газрын хяналтын прокурор уншиж танилцаж байгаа. Маш олон хавтаст хэрэг учраас танилцаж дуусахад нэлээд хугацаа шаардах байх. Уншиж танилцсаны дараа мөрдөн байцаалтаар тогтоох зүйлс хангалттай нотлогдсон гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх байх.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сум, хонгио, дэвтэр үзүүлж, цагдаа буудсан гэдэг нь нотлогдсон гээд байгаа. Харин “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо”-ны тэргүүн Ж.Алтангэрэл үүнийг үгүйсгэдэг. Х.Тэмүүжин гишүүний гаргасан зүйл нотлох баримт болж чадах уу?

-Энэ үймээний үеэр цагдаагийн ажилтнууд дөрвөн иргэний амь насыг буудаж хохироосон гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үзүүлж харуулж буйгаас илүү баримт бидэнд бий. Түүний гаргасан тэмдэглэлийн дэвтрээс ч илүү зүйл байгаа.

Эх сурвалж: www.24tsag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж