Б.Амархүү “Anemone”-ыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Б.Амархүү “Anemone”-ыг дэмжинэ

ОХУ-ын “Примьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү дуулахын хажуугаар кино урлагт хүч үзэх болсон билээ. Мөн тэрбээр ОХУ-д продюсерийн компани байгуулж, шоу урлагт ертөнцөд хүч үзэж буй. Үүнийгээ Монголын шинэ залуу, хамтлаг, дуучдыг хилийн чандад таниулж, их гүрний хамтлаг дуучидтай холбох зорилготой хэмээн ярьж байсан Б.Амархүү Монголын уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Тэрбээр “Making the band” шоунаас төрөн гарсан “Anemone” хамтлагтай хамтран ажиллах бөгөөд ирэх оны эхээр “Anemone” хамтлагийн охид ОХУ-д зочлох юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж