
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын гадаад харилцааны зуун жилийн түүхийн тойм”, “Монгол Улсын Гадаад харилцааны яамны түүх”, “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын түүх”, “Монгол Улсын орчин үеийн дипломат албаны нэрт зүтгэлтнүүд” зэрэг ном, “Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд” гэрэл зургийн цомог, “Алтан аргамж” цувралын VI боть зэргийг бүтээсэн юм.