Прокурорт хангалттай баримт бий гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Прокурорт хангалттай баримт бий гэв

Цагдаагийн удирдлагуудад холбогдох долдугаар сарын 1-ний хэргийг сэргээн  шалгаж буй хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн билээ. Үүнтэй давхцан уг хэргийн талаарх нууц баримтад тооцогдох цагдаагийн тэмдэглэлийн дэвтэр, сумны хонгио зэргийг олон нийтэд дэлгэсэн байгаа. Гэтэл Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, “Энэ хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах нь учир дутагдалтай. Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар хамтран  шалгах ёстой” гэх мэдээллийг хийсэн юм. Энэ талаар Улсын Ерөнхий  прокурор Д.Дорлигжаваас байр суурийг нь сонирхоход, “Хяналтын прокурор  хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн. Хангалттай нотлогдсон гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ. Хавтаст хэрэгт цагдаагийн ажилтнууд дөрвөн иргэний амь насыг буудаж хохироосон гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үзүүлж харуулж буйгаас илүү баримт бидэнд бий” гэх хариулт өглөө.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж