Стив Жобст Грэммийн шагнал олгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Стив Жобст Грэммийн шагнал олгоно

“Apple” компанийг үндэслэгч Стив Жобст хөгжмийн ертөнцийг хөгжүүлэхэд
хувь нэмрээ оруулсан хэмээн “Грэмми”-ийн хүндэт шагнал олгохоор болжээ.
АНУ-ын Дуу бичлэгийн академи, “Грэмми” шагналын хороо ийм шийдвэр
гаргасан байна. “Хөгжим сонсох, түүнийг хүлээн авахад зориулсан шинэ
технологи, бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн” хэмээн Стив Жобсын талаар
Америкийн дуу бичлэгийн академи онцолжээ. Хөгжим, киног цахим
хувилбараар худалддаг “iTunes Store” интернэт дэлгүүрийг үндэслэн “iPod”
тоглуулагчийг зохион бүтээснийх нь төлөө түүнийг ийн үнэлж байгаа аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж