БНАСАУ ойрын зайн пуужингаа туршжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

БНАСАУ ойрын зайн пуужингаа туршжээ

БНАСАУ-ын
арми ойрын зайд үйлчлэх пуужин туршсан тухай БНСУ-ын “Ренхап” агентлаг
мэдээлжээ. Эх сурвалжид мэдээлснээр Умард Солонгосын өмнөд эргээс далай
руу уг пуужингаар харвасан байна. Тус улсын удирдагч Ким Чен Ир нас
барсныг албан ёсоор мэдэгдсэнээс хэдэн цагийн дараа пуужинг туршсан
гэнэ.

Үүний
зэрэгцээ БНСУ Солонгосын хойгт ямар нэгэн мөргөлдөөн, зөрчил гарахаас
болгоомжлон хилийн харуул хамгаалалтаа чангатган, цэргүүдээ өндөржүүлсэн
бэлэн байдалд шилжүүлсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж