Хятад эрдэмтэн 7 жилийн ял авав

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Хятад эрдэмтэн 7 жилийн ял авав

Хятадын эрдэмтэн Хуан Кесу худалдааны оюуны өмчийн хулгай хийсэн хэргээр долоон жилийн хорих ял авчээ.

Тэрбээр Америкийн хоёр ч компанийн худалдааны нууцыг хулгайлснаа өнгөрөгч аравдугаар сард хүлээн зөвшөөрсөн байна.

Х.Кесу хортон шавьж устгах болон хүнсний шинэ бүтээгдэхүүний талаарх
баримт материалыг Хятадын болон Германы компанид худалджээ. Түүний эл
хэрэгт 25 жилийн хорих ял оноох тухай яригдсан юм.

Сүүлийн жилүүдэд Америкийн компаниудын технологийг Хятадын компани
хулгайлсан хэрэг нэлээдгүй гарчээ. Хуан нь Хятадад төрсөн ч АНУ-ын
байнгын оршин суугч аж. Тэрбээр хөдөө аж ахуйн хортон шавьж устгах хор
үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг “Dow AgroSciences” компанид 2003-2008
онд, түүнээс хойш хүнсний бүтээгдэхүүний “Cargill Inc” компанид
ажилласан байна.

Шүүхийн баримт бичигт дурдсанаар “Cargill” компани алдагдсан мэдээллийг
12 сая ам.доллараар үнэлжээ. Харин “Dow AgroSciences” одоогоор хэчнээн
сая ам.долларын алдагдал хүлээснийг тогтоох боломжгүй гэж дурджээ.
Үүнээс гадна энэ оны эхээр Хятадын нэг инженер Хятадын автомашин
үйлдвэрлэгч компанид ажилд орохоор “Ford Motors”-ын технологийг
хулгайлсан болох нь тогтоогдсон.

Өнгөрөгч онд нэгэн хос “General Motors”-ийн хийн болон бензин
хөдөлгүүртэй автомашины тухай нууц материалыг Хятадын “Chery” автомашины
компанид худалдахаар завдсан нь илэрсэн юм. Бизнесийн салбарт оюуны
хулгай дэлгэрэх хандлага нэлээд газар авчээ. Оюуны хулгай тухайн
компанийн судалгаа, боловсруулалт болон хөгжүүлэхэд зарцуулсан олон сая
ам.долларыг салхинд хийсгэсэнтэй адил болгодог байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж