СЕХ-нд мэдэгдэл хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

СЕХ-нд мэдэгдэл хүргүүлэв

ИЗ-НН-аас Сонгуулийн Ерөнхий хороонд хандан, өнөөдөр мэдэгдэл уламжилжээ. Мэдэгдэлд,

“Сонгуулийн Ерөнхий Хороо 2011 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 7 тоот тогтоол гаргаж, сонгуулийн санал хураалт, тооллогын иж бүрэн автомат машин худалдан авах шийдвэрээ цуцалж, оронд нь ердийн сканнер худалдан авахаар шийдвэрлэжээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны энэхүү шийдвэр нь саяхан батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн үзэл санаа, холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, 2012 оны сонгуулийн санал тооллогын дүнг будлиантуулж болох нөхцөл байдлыг үүсгэлээ гэж Иргэний Зориг-Ногоон Нам үзэж байна.

Иймд энэхүү шийдвэрээ нэн даруй цуцалж, холбогдох хууль тогтоомжын хүрээнд сонгуулийн бэлтгэл ажлыг шуурхайлж, хуульд заагдсан техник хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хороонд анхааруулж байна. Хэрэв асуудал шийдвэрлэгдэхгүйд хүрвэл Иргэний Зориг-Ногоон Нам хуулийн хүрээнд дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж