УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц төслүүдийг баталлаа. Энэхүү хуулиар Тогтворжуулалтын санд уул уурхайгаас орж ирэх хөрөнгийн тодорхой хувийг байршуулж төсвийг тэнцвэржүүлэх бодлого барьж буйн зэрэгцээ эрсдлийг зайлуулахад чиглэж буй юм. Мөн орон нутагт төсвийн эрх мэдлийг өгч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэх бололцоо олгосны зэрэгцээ төсвийн сахилга батыг чангаруулах чиглэлд нэлээд заалтууд туссан юм байна.
Г.Дарь