Оюутолгойг
тойрсон үйл явдлууд ёолк
дөхсөн энэ өдрүүдэд ч үргэлжилж байна. Сайн нь ч, саар нь ч
сонсогдоно. Төрийн байгууллагуудыг сүүлийн үед хурууныхаа
үзүүрээр хөдөлгөж, дуртай цагтаа ажлыг нь хаялтыг амжилтад хүргэхэд
гаршаад байгаа “Пролетари” Ганбаагийн дараагийн нүүдэл ч ийшээ
чиглэжээ. Түүнээс гарах санаа мөн шүү. Багш нар бол түүний хувьд нэр
хүндээ өргөх тактикийн тоглолт байсан. Харин Оюутолгой бол… Мэргэжлийн
хяналтын газрын дарга Р.Содхүүг үүндээ татан оролцуулж байгаа юм байх.
Тэд нийлж байгаад яах вэ гэхээр Оюутолгойг “ба, бэ”-гүй шалгах юм гэнэ.
Болохгүй ч юм алга. Хаана ч хөндлөнгийн хяналт хэдийд ч хэрэгтэй.
Тиймээс С.Ганбаатар өөрийнхөө шидэт дохиураар төрийн байгууллагыг
тэр чигт нь хувийн хэвшлийн зүг хөдөлгөх гэж буй нь энэ аж. Монголд
өнөөдөр төрийн бус байгууллага гэсэн статустай долоо, найман мянган
байгууллага байдаг. Бүгд л ямар нэг зүйлийн төлөө, түүнийхээ эрх
ашгийг хамгаалахын тулд ажлаа явуулдаг. Үйлдвэрчний эвлэл бол тэдний
л нэг. Гэтэл тэднээс ялгарч, бүр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
дарга Р.Содхүү тоогдож, хамтарч шалгалт шүүлэг явуулах хэмжээнд
хүртэл үйлдвэрчний эвлэлийнхний шантаажны ур чадвар сүрхий
ахижээ. Мэргэжлийн түвшинд бараг хүрсэн гэж гадуур шагшиж байгаа ч
үнэн байх шүү. Тэрнээс биш Мэргэжлийн хяналтынхан хэзээ ингэж
бизнесийн салбар руу, ялангуяа хамгийн их анхаарал татаж буй
“толгойнуудыг” шалгаж байлаа даа. Гуйгаад байхад гэдийгээд хэвтчихдэг
байсан биз дээ. Улирал тутамд “X” тайлан гаргаж, өөрсдийгөө арай ядан
болгож байгаа мянга, мянган компаниуд руу очиж “дарамт” болдог байсныг
хүмүүс мэднэ. Энэ удаа аргагүй л дорвитойхон хөдлөхөөр шийджээ. “Бүх
зүйл өнгөрсөн хойно гэнэт ухаан орсон юм шиг Оюутолгой руу уулгалан
дайрах нь” гэх хүн байж магадгүй. Тэр хамаагүй ээ, ёолк дөхчихөөд байна,
бас ирэх сонгуульд нэрээ сойх сураг байгааг ч хэлэх үү тэдний санаа,
зорилго нэгэн зүгт ханджээ. Тэр нь ч илт байна. Тэгэхээр тэдэнд
“Ахиухан юм салгаарай даа” гэж хүсэн ерөөе. Чадаж байгаа юманд арга
байхгүй гэдэг байх аа.

Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин