Хуучирсан мэдээ: 2011.12.23-нд нийтлэгдсэн

Анд минь, ард минь

Үндэсний үзэл, Үндсэрхэг үзэл, Үндэсний эрх ашиг гэсэн ухагдахууныг онож ойлгох хэрэгтэй юм даа. Үндсэрхэг үзэл савнаасаа хэтэрвэл хортой. Фашизм, дэлхийн дайнууд, радикал үзэлтнүүд, террористууд гээд л явна. Үндэсний үзэл савнаасаа хэтэрвэл өөрсдөд маань их хортой. Чингис чингис, аль эсвэл, Хөх толбо, хөх толбо гэж хөөрсөөр, хөдөлмөрлөхгүй суусаар дэвшлийн ард үлдэх аюултай. Харин үндэсний эрх ашгаа хэт дээдэлснээс учрах хор, хорлол, аюул гэж үгүй. Үндэсний эрх ашгаа хүн бүр чинхүү чухалчлан дээдлэх, санаа зовох  цаг  ч одоо, харин, үнэхээр, ирлээ дээ, анд минь. Түмэнд заяасан төрмөл баялагаа ашиглах гээд өрөнд орчихлоо, шүү дээ, бид чинь, "гэрээ" хэмээх цаасны хүчинд. Заяасан баялаг маань цаасаар хүнийх болчихлоо.  Ирээдүйгээ гэх  хүн бүр, тэр тусмаа залуу хүн бүр Оюу-Толгойн гэрээнд заавал нэг анхаарлаа хандуулаач.  Үндэсний эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна, цаана чинь. Итгээд, итгээд л яваад байж болохгүй нь, итгэлийг чинь даахгүй хүмүүс цаана чинь цөөнгүй байж мэдэх нь, ард минь.  Дэлхий нийтээрээ нэг хил, нэг хэл, нэг хөлтэй болчихоогүй байгаа цагт үндэсний эрх ашиг гэж байсаар л байх учраас ингэж нэг сануулж байна, анд минь, ард минь.

Эх сурвалж: undesniibolovsrol.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж